Сар шинийн өмнөхөн АН-ын дарга З.Энхболд ИЗНН болоод МҮАН-ыг намдаа нэгтгэх санапаа албан ёсоор тус намынханд хүргүүлсэн. ИЗНН-ынхан АН-ын саналд тэр дор нь хариу өгч хамтарсан ажлын хэсэг байгуулаад буй.

Хэдийгээр нэгдэх эсэхээ намынхаа Их хурлаар эцэслэнэ хэмэзж байгаа ч ИЗНН-ыг АН-ын саналыг хүлээгээд авсан гэж хэлэхэд буруудахгүй.

Харии намын дарга нь АН-аас илүү МАН-ынхантай дотно шадаряах болсон МҮАН-ынхан “хамтарч ажиллаж болох юм” гэсэн ёсорхог хариуг З.Энхболд даргад дайгаад байгаа. Үүний зэрэгцээ хоёр намд тавьсан АН-ын нэгдэх саналыг дагах “гарын бэлэг” нь юу байсан бэ гэдэг асуулт улс төрийн хүрээнийхний таавар болоод байна. Магадлал өндөртэй мэдээллээр бол намаа АН-д нэгтгэвэл МҮАН-ын дарга М.Энхсайханыг жагсаалтын наймдугаарт, ИЗНН-ын дарга С.Оюуныг есдүгээрт эрэмбэлнэ гэсэн амлалт нэгдэх саналын ард буй ажээ.

 


О.АМАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/