Би 10 жилд байхдаа анхны нөхөртэйгээ үерхэж байгаад нэг гэрт орсон. Аав ээжүүд маань найзууд болохоор бид хоёрыг анхнаас нь эсэргүүцээгүй. Хэн хэнийхээ анхны хайр, анхны гэсэн бүхний эзэн болохоор дэлхий дээр бид хоёроос жаргалтай хүн байгаагүй. Гэнэн, цайлган бүх зүйл сайхан байжээ. Чухам жаргалтай ийм үед л нөхөр маань өөр хүнтэй сүүлэрснээс салсан. Тухайн үед уучилж чадаагүй. Гомдсон чигээрээ явж байхдаа өөр хүнтэй гэрлээд одоо гурван жил болж байна. Гэхдээ би энэ нөхөртөө биш анхны нөхөртөө хайртай юм шиг байна. Байнга бодож, хамт явж байсан газрууд, гоё дурсамжууд бүхнийг үе үе санагалзах боллоо. Нөхөртэйгаа анхных шигээ сайхан байх санал санаачилга гаргадаг ч нэг л хүйтэн хөндий байгаад байна.

Энэ нөхөр маань анхны нөхөр шиг минь биш байна. Яах вэ? Анхны нөхөр эргээд ирээч гэдэг. Бид үе үе уулзаж байгаа. Гэхдээ одоо нийллээ гэхэд өмнөх шиг байх болов уу? Яасан нь дээр юм бол?