​Та нараас нэг сайн зөвлөгөө авмаар байна, муугаар ч сайнаар ч бай сайхан зөвлөөд өг. Би нз охинтойгоо үерхээд 3 жил болж байна. Энэ хугацаанд бишгүй л олон зүйл тохиолдож ард нь даваад гардаг байлаа.

Би ч оюутан байхдаа ажил хийж аль болох энэ амьдарлын дутууг гүйцээх гэж нз охиноо сайхан байлгах гэж явсан. Манай нз охин 2 жилийн өмнө намайг хуураад надаа баригдсан. Тэгээд тайлбарлахдаа манай өмнөх найз залуу нтр гээд олон юм яриад би ч тэгээд уйлж унжаад гуйгаад байхаар нь бас хайртай болохоороо уучлаад амьдарч байтал дахин ийм асуудал саяхан гарлаа. Би одоо бодохдоо 2 удаа хууртагдсан хогийн арчаагүй залуу байна гэх байх гэхдээ нөхцөл байдал миний ямраас биш тэр хүний толгой дотор нь боддог юм өөр бололтой. Надад маш их хайртай дандаа хүүхэдтэй болий гэнэ. Би бол хөнгөн хийсвэрээр зөвхөн хайр ярьж айлын охиныг дундуурхан амьдралаар амьдруулах зориг үнэндээ дутдаг, болгож бүтээнэ гээд байхаар ийм асуудал гараад байвал яаж амьдрах вэ? Дөнгөж амьдрл эхлэх гээд өчнөөн зүйл бодогдож байхад дээр нь ингээд хуураад юун амьдрал. Одоо бүр ийм хүнтэй яах ч тэгээд ч 2 удаа хууртагдсан над шиг арчаагүй эр хүн байдаггүй байх. Хайртай ч бай гүй ч бай. Уйлж унжаад ингээд үргэлж залгаад хэцүү юм аа…