Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ цаг үед оюутан залуучуудын нэгдсэн цугларалт болгож “G sounds production”-аас санаачлан энэ намрын хамгийн анхны “FREEDOM” хэмээх шоу тоглолт энэ сарын 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа болох нээ. 30.000 мянган залууст зориулсан уг шоунд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн олон арван хамтлагууд урилгаар оролцох бөгөөд монголын шилдэг DJ нар мөн урилгаар оролцож гайхалтай бүтээлүүдээ эгшиглүүлэх гэнэ.

    Шоу тоглолтын тасалбар 10.000 мянган төгрөгөөр худалдаалагдах бөгөөд анги, хамт олон, найз нөхдийн тасалбарын захиалгыг 94980101, 89980101 дугаараар авч эхэлжээ.