photo 1377311473_3_zpsea806013.jpg

24 настай энэ залуу хэвлий хэсэгтээ зүрхтэй нэгэн аж. Харин эмч нар түүнд мэс засал хийн зүрхийг нь байх ёстой газар нь оруулжээ. Маш ховор төрлийн өвчтэй уг залуу ийм байдалтайгаар 24 жил амьдарчээ. 

Эхэндээ элдэв зовиургүй байсан ч жил ирэх тусам байдал улам хүндрэх болсон тул ийнхүү мэс засалд орсон аж. Энэ төрлийн өвчин нь сая төрөлтийн 5 хүүхдэд тохиох боломжтой гэнэ. Түүнчлэн хэрэв ийм гажигтай төрсөн бол бараг л төрсний дараа эндэх эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. 

 photo 1377311473_1_zps3c30e37a.jpg

Эцэг эх нь санхүүгийн боломжгүй учир уг залуу өдийг хүртэл мэс засал хийлгэх боломжгүй байжээ. Өмнө нь тэрээр хандив цуглуулахаар оролдож байсан ч энэ нь амжилтгүй болсон байна. 

 photo 1377311473_2_zpsd1922b33.jpg

Харин энэ жил тэрээр Хятадын Хэнань мужийн нэгдсэн эмнэлэгээс тусламж үзүүлэх хүсэлт явуулснаар бусадтай адил жирийн нэгэн болох мөрөөдлөө биелүүлэх эхлэл тавигджээ. Эмч нар уг залууг өдий хүртэл амьд явааг гайхаширч байжээ. Түүнийг эмчилгээний зардал 33 мянган доллар болсон бөгөөд хэвлэлийн мэдээллийн анхааралд өртөн 6 хоногт мэс засалд шаардлагатай мөнгө цуглуулсан байна. Одоо түүний бие хэвийн болжээ.