Нөхөртөө гомдоод, өөрийгөө хараагаад сууж байна. Би нөхөртэйгээ оюутан байхдаа нэг гэрт орсон. Хадмындаа байдаг. Төгсөөд ажилд ороод удаагүй байхдаа жирэмсэн болсноо мэдсэн. Авхуулахаас өмнө хүүхдийн зүрхний цохилтыг харуулсан. Тэгэхэд л анх ихэр гэдгийг нь мэдээд авхуулахгүй төрүүлэхээр шийдсэн. Тэгээд дикритээ автлаа ажилласан. Одоо ихрүүд маань төрөөд 5 сартай.

Хадмуудтайгаа ямар ч асуудалгүй. Намайг бэр гэхгүй өөрсдийнхөө төрсөн охин шиг л хайрладаг. Харин нөхөр маань надад хайргүй бололтой. Эцэг эх нь хайрлаад байхад миний дэргэд өөр хүүхэнтэй ярьж, смс бичиж байгаа. Тэр хүүхэн нь эрээ цээргүй шөнө наргиж цэнгэхээрээ манай хүн рүү залгах юм. Шүүхээр сална гэхээр хүүхэд бага насных болохоор салгахгүй юм. Гэрээс явах гэхээр хадмууд хүүхдүүдээ бод гээд явуулахгүй. Нөхрийгөө хүнтэй явахаа боль, хүүхдүүдээ бод, наад хүүхнээсээ салах хугацаа хэрэгтэй бол хугацаа өгье гэсэн ч салахгйү юм.

Нөхөртэйгээ өчнөөн хэрэлдэж муудалцлаа. Одоо энэ хэрүүлээс бүр үнэндээ залхаж байна. Лам бөө гээд явах ч боломж гарахгүй юм. Яг яах ёстойн болоо? Хэдий хүртэл тэсэх ёстой вэ?