Аргын тооллын: 2016 оны 3-р сарын 4 , Баасан гараг
Билгийн тооллын: 25. 7 улаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр
Наран ургах/шингэх: 07:30 / 18:38
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Малын үс ноос хяргахад: Буян хишиг нэмэгдэнэ
Суудал: Уул
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.