​Бүгд найрамдах солонгос улсад эмчлүүлж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын бие гэнэт мууджээ. Энэ талаар түүний ойрын эх сурвалжаас тодруулахад “Хэд хэдэн удаагийн хагалгаанд орсноос бие нь муудсан.

Өөр хэлээд байх юм алга” гэсэн юм. Шоронгийн чийгтэй өрөөнд олон хоног өлсгөлөн зарласнаас болж эсийн алдагдалд орж, нэлээд хүнд хэлбэрт шилжсэнийг Монголын эмч, мэргэжилтнүүд хэлж байсан. Тэрбээр Өмнөд Солонгост нарийн мэргэжлийн шинжилгээнүүдийг өгсөн бөгөөд гамриттай, тэр нь хүндэрч, чих рүүгээ идээлж, бугласан байжээ. Тиймээс мэс засалд орсон төдийгүй, мөрний шөрмөс залгуулах мэс засалд ч давхар орсон байна. Мөрний шөрмөсийн гэмтэл нэлээд ужгирсан байх магадлалтай бөгөөд баривчилгааны үеэр гэмтсэн байж магадгүй хэмээн ойр дотныхон нь үзэж байна. Н.Энхбаяр Монголоос БНСУ явахдаа “эсийн алдагдал” буюу өлсгөлөнгийн дараахь гиперкатаплизм гэсэн оношоор эмчлүүлэхээр явсан билээ.