Улс төрд сонгуулийн дуунаар нэлээдгүй олон хүмүүс нам дагадаг жишигтэй. Энэ уламлалыг бие даан нэр дэвшиж УИХ-д гарч ирсэн С.Ганбаатар гишүүн дагасан. Тэрбээр ХҮН-д элсэн даргаар нь томлилогдсон юм. Гэтэл байгуулагдаад удаагүй намд хагарал гарч нэлээд дуулиантай байлаа.

Хөдөлмөрийн Үндэсний намын Төв хорооны хурал болж, нам дотроо үүсээд байгаа асуудлын талаар ярилцаж, намын дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг албан тушаалаас нь огцруулсан талаар тус намын хэсэг хүмүүс мэдээлэл хийсэн. С.Ганбаатарыг огцруулж, Б.Найдалааг намын даргаар томилж, тамга тэмдгийг нь гаруулсан байна. Түүнчлэн ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, харин түүний оронд Д.Гантулгыг намын Төв хорооны хурлаар томилжээ. Гэтэл Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн гишүүн О.Алтангэрэл энэхүү мэдээллийг үгүйсгэж, намын даргаа огцруулаагүй гэдгийг мэдэгдсэн удаатай.

Тэгвэл С.Ганбаатар “Хүсэл шуналын тулам болсон, Монголын баялгийг зарж идэж байгаа олон бүлэглэлүүд бидний өөдөөс ажиллаж байна. Тэдний төлөө манай журмын гурван нөхөр урвасан явдалд харамсалтай байна. Өнгөрсөн хугацаанд ард түмнийхээ төлөө тэмцэж явахад олон дайсан, олон урвагчтай учирч байсан. Нам дотроос урваж бидэнд хүндрэл учруулна гэдэг бол өнөөдөр ХҮН хангалттай шийдэх ардчилалтай, хангалттай шийдэх хүчтэй гэдгээ харуулсан явдал боллоо” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн. ХҮН-ын дарга С.Ганбаатар нам дотроо үүсээд буй дээрх ярвигтай асуудлыг шийдэхээр Улсын Дээд Шүүхэд хандсан гэдгээ хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм. ХҮН-ын дарга С.Ганбаатар нам дотроо үүсээд буй дээрх ярвигтай асуудлыг шийдэхээр Улсын Дээд Шүүхэд хандсан гэдгээ хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.

Нийгэмд бага насны хүүхдийн дунд ханиад, томууны дэгдэлт дээд цэгтээ хүрсэн. Дээрээ удирдах хүнгүй болсон салбар нэг л сэхэхгүй уналтад орсоор. Зарим нэг эмч нар нь хүнд суртал үзүүлж, нөгөө хэсэг нь

Эмнэлгийн коридорт эмчлүүлэх хүүхдүүдийн эрүүл мэндийг хэн хариуцах вэ

Ханиад томууны дэгдэлт дээд цэгтээ хүрч эмнэлгүүдийн ачаалал ихэссэн байгаа гэдгийг хэн хүнгүй мэдэж буй. Сайдгүй эрүүл мэндийн салбар "үхэлийн ирмэгт" иржээ. Дүүргийн эмнэлгийн хаалгыг татаад ороход л хүлээн авах нь пиг дүүрэн хүнтэй. Ханиалгасан, бүлээрсэн бага насны хүүхдүүдээр дүүрч, эцэг эхчүүд нь яах аа мэдэхгүй эмч нарыг хэвтүүлээд өгөхийг царайчлан гуйна. Нярайгаас бусад насны хүүхдүүдийг үзээд гайгүй байгааг нь эмчилгээ бичиж өгөөд гэр рүү нь буцааж байв. Харин хүндэрсэн зайлшгүй хэвтэж эмчлүүлэх хүүхдүүдийг "оргүй байгаа. Коридорт эвхдэг ор тавиад л байх нь байна ш дээ" хэмээн учирлаж өвчтнөө хүлээж авч байна.

Эмнэлгээс хүүхэд гарвал хонгилоосоо коридор руу шилжиж, коридорт байгаа нь өрөө рүү ордог бичигдээгүй тогтолцоог өвчтнүүд, эмч, сувилагчид тогтоож. Манай улсаас өөр хонгил, коридорт хэвтэж эмчилгээ хийлгэдэг улс хаа ч үгүй биз. Хүнийхээ эрүүл мэндийг тэргүүн дээдээр хүндлэх ёстой байтал ийнхүү амьд явах эрхийн боомжилж салбарын сайдыг нь өнөөдрийг хүртэл томилохгүй улс төржүүлж байгаа нь эмгэнэл.

Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэг ачаалал хэдийнээ хэтэрсэн. Эмч нар нь "төр засгаас, салбараас биднийг харж үзэхгүй байна. Хэт их ачаалалтай, өвчлөл маш их байна" хэмээн учирлав.

Тус дүүргийн хэмжээнд 100 гаруй мянган хүүхэд бий гэсэн статистик судалгаа байдаг юм байна. “Манай эмнэлэг хүүхдийг хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ үзүүлдэг. Тэр утгаараа хэвтэх бичигтэй хүүхдүүд л ирэх ёстой. Гэтэл аав, ээжүүд нь ажлын цаг дууссаны дараа хүүхдүүдээ аваад ирдэг. Хүлээн авах хэсэг оройдоо битүү хүнтэй болдог. Одоо ч биднийг дээрээс ч, хэвлэлийнхэн нь тоохоо байлаа хэмээн учирласан юм.

Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээллээр нийслэлийн хэмжээнд хүүхдийн орны ачаалал ямар байгааг дүүргүүдээр нь авч үзвэл Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл хамгийн их ачаалалтай байгаа юм байна. Тус эмнэлгийн ачаалал 86.4 хувиар хэтэрчээ. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүрэгт одоо байгаа нэгдсэн эмнэлэгтэй адил дахиад нэг эмнэлэг хэрэгтэй болоод байгаа гэсэн үг. Харин хамгийн бага ачаалалтай байгаа Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд л гэхэд хүүхдийн орны ачаалал 38.5 хувиар хэтэрсэн байна. Бидний очсон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орны ачаалал 55 хувиар хэтэрчээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Х.Бээжинд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

 

“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин саяхан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн автомашинтай явж байх үедээ иргэн Б-ийн авто машинтай мөргөлдөн авто осол гаргажээ. Үүгээр ч зогсохгүй Х.Бээжин иргэн Б-г зодож биед нь гэмтэл учруулсан байна. Өнөөдөр энэ хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Олон нийтийн хэрэгсэлээр өөрсдийгөө эх орон, газар шороо, ард түмэнийхээ төлөө явж байна гэж суртачилах болсон “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн нь өөрөө бусдыг зодож, танхайрч явж байгаа асуудал нь олны анхаарлыг татаж байна.


Иргэд хотоос гарна & гарахгүй Манай улсад ирэх долдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд АСЕМ-ийн уулзалт зохион байгуулагдах гэж байгаа билээ. Тэгвэл энэ үеэр иргэдийг хотоос гарахыг уриалсан уриалгыг шийдвэр мэтээр зарим иргэд хүлээн авч бухимдлаа илэрхийлээд авсан.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын албаны дэд дарга Б.Баясгалан долдугаар сарын 15, 16-нд нийслэлийн иргэдийг хотоос гарч, амралт зугаалганд явахыг уриалсан. Энэ өдрүүдэд АСЕМ-ийн дээд түвшний уулзалт болох тул нийслэлд замын түгжрэл үүсч болзошгүй хэмээн болгоомжилж, дээрх уриалгыг гаргажээ.

Харин Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Улаанбаатар хотоос иргэдээ гаргана гэдэг нь буруу ташаа мэдээлэл юм. Наадмын дараа амралт эхэлдэг. Бид хоёр жилийн өмнөөс долоодугаар сарын 15-16-ны өдрүүдийг сонгохдоо маш олон зүйлийг бодолцсон. Энэ үеэр хөдөө аймгуудын наадам болж, иргэд Хөвсгөл далай зэрэг байгалийн цогцолборт газар руу явах, зусландаа гарах зэрэг хөдөлгөөн эхэлнэ. Бид энэ өдрүүдэд хотоос гадна томоохон хэмжээний урлагийн наадам, арга хэмжээ хийе гэж төлөвлөсөн байгаа.

Зарим орнуудад маш гашуун туршлага байдаг. Иймэрхүү том хэмжээний хурлын үеэр хэдэн сая хүнтэй хотууд нэг ч хүнгүй юм шиг иргэдээ тусгаарлаж, хашаа бариад гэрээс гарахыг нь хорьчихсон байсан. Бид тийм юм хийхгүй, Ардчилсан Монгол гэдгээ үзүүлэх болно. Тэр утгаараа Сүхбаатарын талбай дээр 16-ны өдөр АСЕМ-ын 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулж, иргэдээ чөлөөтэй оролцуулна. Нөгөө талаас аюулгүй байдлыг олон улсын стандартын дагуу хамгаалах болно.

Ийнхүү сошал ертөнцөөр иргэдийг бухимдуулж байсан асуудалд хариу өгч, шийдэгдлээ.

 

Эдийн засаг: Энэ долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5585 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7030 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар буюу 65 төгрөгөөр, үхрийн цул мах 0.9 хувиар буюу 80 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6100 төгрөг, харин “Номин”, “Бөмбөгөр”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.9 хувиар буюу 350 төгрөг, хонины цул мах 2.0 хувиар буюу 140 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 4950 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна. Тэгвэл монгол лууван 4.6 хувиар буюу 85 төгрөгөөр, хятад сонгино 0.8 хувиар буюу 10 төгрөгөөр өссөн байлаа.

“М Си Эс Пропертиз холдинг” ХХК хууль зөрчиж байгаа баримт -1

 

Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүдэд хотын төвд газар, байр өгдөг эрх зүйн зохицуулалттай. Энэхүү зохицуулалтын дагуу Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатад Хуримын ордоны урдхан талд байр газар өгсөн байдаг.

Харин энэхүү газрыг экс Ерөнхийлөгч худалдснаар буурин дээр нь 25 давхар барилга баригдахаар болсон. Өнөөдрийн байдлаар барилгын суурийн цутгалтыг хийсэн байгаа. Харин барилга барих гэж байгаа нь өөрөө Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журмыг бөөнд нь зөрчиж байгаа. Үүгээр ч зогсохгүй хэд хэдэн хүний эрүүл аюулгүй орчинд амьдрахад сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлж байгаа иргэд шүүхэд хандаад байгаа бөгөөд ямар нэгэн шийдэлд хүрэлгүй гурван жилийн нүүр үзэж байна. Энэ хэрэгт өнөөдөр хотын дарга хариуцагчаар татагдаад байгаа бөгөөд бид энэ талаар цувралаар хүргэхээр бэлтгэлээ.

 

Маргаан дагуулаад байгаа барилга нь мордохын хазгай гэгчээр газар нь хүртэл хууль зөрчсөн байдаг. Тухайлбал уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжаар “М Си Эс Пропертиз холдинг” ХХК-д 5 жилийн хугацаатай газар олгосон байдаг. 0293528 тоот конторын зориулалттай Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэж барилга барихтай холбоотой зөвшөөрлөө авсан гэж “М Си Эс Пропертийз холдинг” ХХК шүүхийн өмнө тайлбарладаг. Харин энэ хэрэгт шүүхэд хариуцагчаар татагдаад байгаа хотын мэр Э.Бат-Үүлээс ирүүлсэн газартай холбоотой баримтаас үзвэл П.Очирбатын эзэмшил, өмчлөлийн газар нь хэрхэн хууль бусаар “М Си Эс Пропертиз холдинг” ХХК-д шилжсэн нь харагддаг.

Тодруулбал, маргаан бүхий барилга баригдаж буй уг газрын гэрчилгээ нь анх Ерөнхийлөгч асан П.Очирбатын өмчлөлийнх бөгөөд Амины орон сууцны зориулалттай байсан бол уг зориулалтаараа “М Си Эс Пропертиз холдинг” ХХК-д шилжсэн тухай албан бичгийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 09 сарын 10-ны өдөр “Ньюпрокси”ХХК-д ирүүлсэн байдаг.

Үргэлжлэлийг эндээс уншина уу