Олон улсын Нарантуул худалдааны төв энэ сарын 05-наас хэвийн ажиллаж эхэллээ. Ингэхдээ галд өртсөн бөс барааны хэсгээс бусад худалдааны тасгууд нь хэвийн ажиллаж байгаа юм.

Нарантуул худалдааны төвд шөнө гуравдугаар сарын 3-ны 02 цагийн үед гал гарсан билээ. Тус төвийн задгай буюу торго бөс бараа, гадуур хувцас, комиссын бараа, туслах материал худалдаалах хэсэгт гал гарсан Галыг Онцгой байдлын газрын алба хаагчид бүрэн унтраасан юм.