АSЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Өндөр дээд хэмжээний зочдыг тээвэрлэх унааны импортыг анхлан тохирсон компани импортлохоос татгалзсан талаар өмнө нь ажлын хэсгээс мэдээлж байсан. Харин одоо хувийн хэвшлийн дистрибютер, диллерийн газруудтай хамтарч ажиллахаар болжээ. Арга хэмжээний үеэр нийт 350 гаруй унаа шаардлагатай гэсэн тооцоо гараад байгаа бөгөөд 250-ийг нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийнхэнтэй хамтран оруулж ирэх гэрээ хийжээ. Үүнээс гадна 100 автобус шаардлагатай байгаагаас 50-ийг нь Зам, Тээврийн яамнаас орон нутгийн тээвэрт ашиглахаар төлөвлөж байгаа автобусны нийлүүлэлтээс хангах юм байна. Энэ онд АSЕМ-ийн уулзалт Монголын аялал, жуучлалын салбарт ихээхэн түлхэц өгнө гэж тооцоолжээ.

Т.Буянаа