Хоёр хүүхэдтэйгээ зам гарч байсан иргэнийг дайрах шахснаас үүдэн үл ойлголцон танхайн хэрэг гарсан талаарх мэдээлэл Фэйсбүүк хуудаснаа тавигдсан. Уг хэрэг Сүхбаатар дүүргийн 10-р хороонд болсон бөгөөд хэргийг шалгаж эхлээд байгаа ажээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтсийн хэв журмын цагдаагийн алба хаагчид 03-р сарын 09-ний 18:00 цагийн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 3-р сургуулийн орчим зам дээр зодоон болж байгааг шалгасан байна. Улмаар Сүхбаатар дүүргийн 11-р хороонд суух иргэн М /эр.38н/-ийг, ХУД-11. хороонд суух Х /эр.40н/ нь маргалдаж зодож танхайрч байсныг таслан зогсоож хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна