Би одоо 40 настай анх өөрийн нөхөртэйгөө нэг удаа унтаад жирэмсэн болсон. Гэтэл нөхөр маань миний хүүхэд биш гээд хаяж яваад 2 жилийн дараа ирсэн.

Би хайртай мартаж чаддаггүй байсан болохоор эргэж үерхээд 3 сарын дараа нэг гэртээ орцгоосон. Гэтэл 15 жил хамт амьдраад салцгаасан. Нэг үгээр хэлэхэд би зөвхөн хүүгээ бодоод л сууснаас биш түүнийг дотроо уучлааагүй явснаа л ойлгосон доо. Энэ 15 жил дотор мөн ч их юм болсон доо. Охинтой болсон нь л миний хамгийн их баяр баясал олз байсан байхаа. Хүү маань багадаа маш их өвддөг байлаа тэр бүрд ганцаараа л эмнэлэгт хүүгээ тэврээд очно. Яг 2 ой хүрч байхад тэр ирсэн. Тэгээд 2 жилийн дараа охинтой болсон доо. Харин охиноо 5 хүрч байхад дахин нэг удаа жирэмслэсэн ч 8 сартай дутуу төрөөд өнгөрчихсөн. Ажлаа хийгээд нөхөр маань ч ажлаа хийгээд овоо болж байтал архи ууж эхэлсэн. Эхлээд би ажлын газрын нь хүмүүст муухай зантай гэж хэлүүлэхгүйн тулд ч юмуу гэртээ уухад нь дургуйцэлгүй уулгачдаг байлаа. Гэтэл сүүлдээ ажлаа хаяад бүр заримдаа гэртээ ч хонолгүй алга болдог болсон. Би өөрөө багшийн ажилтай ч зун нь амарч чадалгүй нэг төрөл хүнийхээ жуулчны баазад тогооч хийсэн. Тэр нь 250,000 төг-ний цалинтай байдаг байсан ч надад тэрний хажууд байснаас бага ч хамаагүй цалинтай ажил хийж өдөр хоног өнгөрөөж явах нь илүү байсан. Нэг удаа ажил дээр маань ирж дарамтлаад гэрлүү хамт явж байтал гэнэт үснээс маань барьж байгаад ус руу дарчихсан. Нэг өндийгөөд тусламж гуйж орилтол тэнд миний араас хайж явсан хүмүүс дууг маань сонсоод ирж аварсан. Өмнө нь зөндөө л зодуулж тэсэж байсан би хүний гарт үхчихвэл 2 хүүг маань хэн өсгөх билээ гэж бодогдоод сэтгэл шулуудан салах өргөдлөө өгч салсан даа. Эмэгтэй бид зарим үед хүнийг өөрөөсөө илүү үзэж дэндүү тэвчиж чаддаг ч эцэст нь яадаг билээ дээ. Салснааас хойш сэтгэл амарч зүрх энэ тэр өвдөхийг больж эхэлсэн. Хамгийн гол нь 2 хүүгээ тайван байлгаж байх болсондоо би баярладаг. Хүн ер нь өөрийгөө хайрлана гэдэг л ээж ааваа үр хүүхдээ хайрлана гэсэн үг юм байна гэдгийг л хатуу ойлгосон. Салаад 4 жилийн дараа нэг хүнтэй танилцаж суусан. Бурхандаа би баярлаж явдгаа яагаад гэвэл суусан нөхөр маань эхэн үедээ архи ууж байсан ч одоо уудаггүй надад хайртай хүүхдүүдэд маань ч сайн ханддаг. Эцэст нь хэлэхэд тэр тусам одоо цагт хүнд зодуулж байж хүнийг хооллож хувцсыг нь угааж нэг гэрт байж ердөө ч болохгүй шүү. Чи нэг л удаа хүн болж төрнө хайран сайхан залуу насаа хайран сайхан бүрэн бүтэн өсгөсөн эцэг эхийнхээ ачийг бодож тийм л байдалд орж болохгүй шүү. Энд хаалга хаагдахад тэнд цонх нээгдэж байдаг гэдэг үгийг сайн санаж яваарай охидоо…