“Дэлхийн циркийн хөгжлийн төв” ТББ-асс санаачлан “Дэлхийн цирк Монголд-2016” олон улсын циркчдийн гурав дахь удаагийн тоглолтыг Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн тоглолтод 15 орны олон улсын циркчдийн тэмцээний алт, мөнгө, хүрэл цомын эзэд чансаа өндөр нийт 60 гаруй циркчид зөвхөн Монгол улсад тоглолтоо хийх гэж байна

Тоглолтод араатны хаан арслан, адал явдалт сармагчингууд, авьяаслаг өхөөрдөм лам гөрөөс, давжаа бяцхан пони морь, дэггүй, сэргэлэн сургуулилттай нохойнууд хүүхэд багачууд үзэгчдийг хөгжөөн баярлуулахаар хүрэлцэн ирэх болно. Мөн олон улсын дөрвөн удаагийн тэмцээнээс нэг мөнгө, гурван хүрэл цом хүртсэн ОХУ-ын алиалагч, гоцлол агаарын гимнастикийн төрөлд дэлхийд чансаагаараа нэгт бичигддэг Испанийн жүжигчний хэний ч сэтгэлд багтамгүй хүнд, эрсдэлтэй сэтгэл түгшээсэн үзүүлбэрүүд, циркийн хаан үзүүлбэр агаарын гимнастикийн хоёр төрлийг нэгтгэн үзүүлэх дэлхийд цор ганц гэж гайхагдсан Беларусь улсын циркчдийн үзүүлбэр, БНХАУ-ын циркийн жүжигчин эмэгтэйн сул утсан дээрх агаарт хөвөх мэт тэнцвэрийн үзүүлбэр гээд амь өрссөн аюултай үзүүлбэрүүд та бүгдийг хүлээж байна.

Тоглолт Монгол циркийн алтан манежнаа 2016 оны 3 сарын 26-ны өдрөөс тоглогдоно. Мөн улсын циркийн билетийн касс борлуулж байгаа юм байна.

О.Номин