Монголын улс төрд шинээр мэндлээд удаагүй ч маргаан будилаинаараа олны анхааралд өртсөн ХҮН-ын жинхэнэ дарга томилох асуудал өнөөдөр Улсын Дээд шүүхээр хэлэлцсэн юм.

Хууль бус хэмээн биенээ эсэргүүцэн Б.Найдлаа болон С.Ганбаатар нарын хооронд энэ маргаан үүсч Дээд шүүхэд хүсэлт гарган өнөөдөр хурлын тов гарч асуудлыг хэлэлцсэн ч УДШ-ээс талуудын гаргасан хүсэлт хангалтгүй байна гэснээс гадна намын асуудлыг дотооддоо өөрсдөө шийд гэсэн хариу өгсөн байна.

ХҮН-ын даргаар С.Ганбаатар, Б.Найдалаа нар тус тусын гишүүдээс дэмжигдэн сонгогдож, тамга тэмдгээ булаацалдаад байгаа. ХҮН-ын тамга Б.Найдалаа болон тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Доржхандад нарын хүмүүст бий. Тэр цагаас хойш ХҮН хоёр даргатай болж хувираад байсан. Харин уг асуудлыг Дээд шүүх эцэслэн шийдвэрлэх байх гэсэн хүлээлт байсан ч Дээд шүүх ийнхүү шийдвэр гаргахаас татгалзжээ.