Сонгууль дөхөхөөр л баривчилгааны ажил эхэлдэгийг харахаар АТГ, ЦЕГ- ыг улстөрийн намуудад үйлчилдэг байх гэж хардах гээд байх юм. Өөрөөр хэлбэл нэг нам нөгөө өрсөлдөгч нь хэн нэг өрсөлдөгчөө татан унагах башир арга гэж харагдаад байна.

Тодруулбал Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн оны 10-дугаар сард Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас баривчилснаас хойш УИХ-ын гишүүн Х.Баттулгын талын хүмүүсийг ээлж дараалан саатуулсаар байна.

Мөн түүний туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтныг энэ сарын 16-ны өдөр баривчилсан байгаа.

Тэгвэл өчигдөр өглөөний 04.00 цагийн үед Түмэн хишигтэн”-гийн захирал Ш.Эрдэнэтуяаг гэрээс нь баривчилсан байна. Тэднийг улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан гэх хэргээр зүйлчилсэн гэж эх сурвалж мэдээлэл өгч байгаа юм. Мөн түүнийг баривчлахдаа гэрт нь нэгжлэг хийсэн аж. Харин Х.Баттулгын тулсахуудад холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн шүүхэд болж, шүүхээс Г.Түвшинжаргалыг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын 32 га газрыг 3200 га болгон хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэн үргэлжлүүлэн 14 хоног хорих шийдвэр гаргажээ. Г.Түвшинжаргал нь Х.Баттулгыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхад туслахаар нь ажилладаг байжээ.

УИХ-ын гишүүн Х.Баттулгыг “Шинэ төмөр зам” төслийн 55 тэрбум төгрөгийг угаасан хэрэгт холбогдуулан мөн л хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн байгаа аж. Тэрбээр ч өөрийгөө шалгуулж буйгаа олонд нийтэд хэлсэн байгаа. Нэг л шөнө гэр, гэрээс нь баривчилдаг уг тогтолцоо нь Намбарын Энхбаярын баривчилгааг санагдуулам болж байна. Сонгууль бүрийн өмнө болдог уламжлал гэмээр энэхүү улстөрчдидтэй холбогдох баривчилгааны ажил хэрхэхийг харах л үлдэждээ.

Хууль хяналтын байгууллага нь улстөрийн бүлэглэлүүдэд үйлчлээд байна уу, хуулийнхан нь төрийнхнөө удирдаад байдаг юм уу. Яалт ч үгүй наадуулчин мөнгийг угааж, татварын мөнгө үрж, улс хохироосон уу. Ядарсан ард түмэн чинь ойлгохгүй л байна шүү дээдсээ.

Хууль хянaлтын байгууллагынхан хэвлэлээр ийм мэдээлэл гаргахын тулд баривчилгаа хийж байна ч гэж ойлгоход болохоор байна шүү.

Н.Ганаа