Харь орны залуус Монголын хацар гоо охидын сэтгэлд сэв суулгаж, итгэл сэтгэлээр нь тоглосон жишээ цөөнгүй. Үүгээр ч үл барам гэмт хэргийн золиос болгож байгаа гэхэд хилсдэхгүй биз. Сүүлийн үед гарсан энгийн нэгэн жишээг уншигч танд хүргэе.

Туркийн элчин сайдын яамны шашны төлөөлөгч гэх М Ф гэгч этгээд Монгол охины амьдралаар тоглосон байна. Ингэхдээ М Ф эхнэр хүүхдүүдтэй гэдгээ нууцалдаг бөгөөд Монголд хэд хэдэн эмэгтэйтэй холбоотой байжээ. Олон эмэгтэйн амьдрал, итгэл сэтгэлээр тоглосон энэ үйлдлээ тэрбээр лалын шашинтайгаа холбож тайлбарласан гэнэ.

Тухайлбал, Дорнод аймгийн эгэл жирийн Зулаа охин хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр Улаанбаатар хотод хөл тавьсан байна. Амьдралын хатуу хөтүүг мэдэхгүй шахам гэнэн цагаахан насандаа тэрээр Туркийн элчин сайдын яамны шашны төлөөлөгч Мустафа Фахри гэгчтэй танилцаж дотноссоор нэг гэрт амьдарч эхэлжээ.

Хамт амьдарсан жил гаруй хугацаанд Мустафаг эх нутагтаа эхнэр гурван хүүхэдтэй төдийгүй эхнэр нь хэзээ мөдгүй төрөх гэж байгааг олж мэджээ. Үүгээр ч зогсохгүй хайрлаж хүндэлж, итгэж найдаж байсан Мустафа нь Сараа гэгч эмэгтэйтэй мөн холбоотой нь тодорхой болсон байна.

Мустафа хамтран амьдрагч Зулааг хөөж туун эцэс сүүлдээ гар хүрч бие эрхтэнд нь гэмтэл учруулсан байна.

Зулаа хууль эрх зүйн тусламж аван холбогдох байгууллагад хандахаар төлөвлөж байхад нь Мустафа мөнгө санал болгож цаашид найз нөхөд байцгаая, залуу хүн сурч боловсрох хэрэгтэй гэдэг талаас нь ятгаж Зулааг Герман улс руу явуулсан байна.

Бид мэдээллийн тэнцвэртэй хүргэхээр Мустафа Фахритай холбогдохоор Туркийн элчин сайдын яамны 11310148 дугаарын утсанд холбогдоход “Мустафа Фахри Туркийн элчин сайдын яаманд ажилладаг ч өөр газар суудаг. Утасны дугаарыг нь мэдэхгүй” гэв.

Эх орондоо Турк хүний зугаа цэнгэл, бие махбодынх нь хэрэгцээг хангаж бэлгийн дур хүслийг нь гүйцэлдүүлсний дараа нийгэмд хэн ч биш болон хувирч сэтгэлийн асар их шаналал мэдэрч харь улсыг зорьсон Зулаа Германд дахин нэгэн Мустафатай учирч болохыг хэн ч үгүйсгэхгүй.

Монгол охид, бүсгүйчүүдэд анхааруулахад хүнийг таньж мэдэхэд цаг хугацаа маш чухал байдаг юм шүү. Энэ жишээнээс бага ч гэсэн зүйл ойлгож ухаараасай, гадаад эрчүүдээс болгоомжтой байгаасай гэсэн үүднээс бид бичин хүргэж байна. Ийм жишээ манай Монголд нэг удаа ч биш нэлээд хэдэн удаа гардаг.