Автобусны жолооч явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2016/03/23
2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 256 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 188 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж бүртгэгдэж, 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 4 үүнээс сургуулийн өмнөх насны 0 , сургуулийн насны 4, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 1, явган зорчигч 0р. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Тухайлбал: БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 14 дүгээр сургуулийн хойд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS маркийн автобусны жолооч Д нь явган зорчигч 24 настай эрэгтэй М-г мөргөж гэмтээсэн.
СБД-ийн нутаг Эрхүүгийн гудамж, Номин их дэлгүүрийн баруун замд T.Noan маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 08 настай эмэгтэй Г-г мөргөж гэмтээсэн.
Зочин · 2016/03/23