​Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ захиаг минь унших тэр мөчийн мэндийг хүргэе. Бас миний захиаг заавал оруулаад өгөөч гэж админаас гуйя… Намайг С гэдэг Би 4 жилийн өмнө нэг залуутай танилцсан.

Тэр бусдаар илүү гарсан бие хаа, царай зүс сайхан биш ч гэсэн яагаад ч юм би түүнтэй байхад үнэхээр сайхан байдаг надаас нилээн насаар ах ч гэсэн харахаар хайр хүрээд л үнсээд л баймаар. Тэр ч гэсэн сүрхий үргэлж намайг хоол сайн хийдэг, зан ааш сайтай гээд л магтаж гарна. Ингэж явсаар 2 жилийн дараа /одоогоос 2 жилийн өмнө гэсэн үг/ нэг л өдөр жирэмсэн болчдым байна. Би өөрөө хүүхдэд их хайртай урьд нь өөр залуутай бараг гэрлэх хэмжээнд байсан хэрнээ ерөөсөө жирэмсэн болоогүй болохоор баярлаад л хүн болох ёстой хүнээсээ л жирэмсэн болдгийм байна гээд л тэр ч гэсэн өөрөө 30 хүрсэн айлын бага болохоор хүүхдээ хүлээгээд л орой бүр хүүхдэдээ дуу сонсгоод л, ярилцаад л зөндөө нь гоё байсан… Харин нэг орой намайг гэрт минь хүргэж өгчөөд /би бараг л тэднийд байдаг байсан/ тэгээд л маргаашнаас нь алга болсон утсаа авахгүй, ярихгүй, мсж бичихгүй… Би зөндөө хайж сурагласан хэдий ч хэн нь мэдэхгүй, ажлаасаа чөлөө авсан гээд л байсан. Ингэж баахан санаа зовсон болохоор ч тэр үү миний 3 сартай хүүхэд зулбачихсан… Я

агаад ч юм би тэгтлээ их сэтгэл санаагаар унаж, уйлж шаналаагүй харин тэрэнд хэн болохоо харуулмаар ч юм шиг санадаад тэгж л хариугаа авбал би амьдрах юм шиг санагдсан. Тэгээд 2 жилийн хугацаанд өөрөө өөртөө анхаарч, ямар ч болзоо нтр гэж цагаа үрэлгүй карьер хөөж эхэлсэн. Одоо бол би хэн ч, хаанаас ч харсан тэр үеийнхээс хамаагүй царайлаг, бие хаа сайтай сайхан бүсгүй болсон мөн өөрийнхаа хийж бсан ажлаа хариуцан ажилладаг захирал нь болсон, машин авсан, байр лизендсэн.

Гол нь би өөрийгөө тэрнээс дээгүүр түвшинд байвал намайг алдсандаа харамсах болвуу л гэж ингэж хичээсэн юм шиг байгаам хөөрхий. Тэр нэг гайгүй том компани гүйцэтгэх захирал хийдэг юм. Одоо удахгүй нэг хүлээн авалт болохын тэдний компини тэрэн дээр нь би уригдсан. Тэрний бас бусад залуусын шүлсийг гоожуулахаар сайхан болоод очих уу? Яахуу? Ер нь эрчүүд иймхэрхүү явдалд яаж ханддым бол??? Тэр намайг тэгж хаяж, гомдоосондоо хармсах болов уу???