Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцохгүй байхаар болов
2016/03/23
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам баталсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 80 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ. Уг журмын дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаар эзэмшигчийн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлж байсан юм.
Дээрх журмын дагуу Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд торгууль ногдуулан, мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийн хаягаар хүргүүлэх ажлыг 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Монгол УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батласантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/188 дугаар тушаалаар “Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам”-ыг баталж, мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн.
Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хууль зүйн сайдын 2015 оны А/188 дугаар тушаалаар батлагдсан “Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам”-д нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн А/80 дугаар тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр” илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам нь нийцэхгүй болсон байна. Тиймээс хуульд нийцүүлэн дээрх тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож танилцууллаа.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 80 дугаар тогтоолыг хүчингүй болгов.
Т.Буянаа
Зочин · 2016/03/24
zuv shd. ugaasaa uulzvar bur deer l zamiin taglaa zogsch baidag shu dee. ted nar n l torgono biz zugeer. geriin hayagaar unen hudlaa n medegdehgui baahan torguul udur bur shahuu ireed daragdaj uheh geed bsiin.
Зочин · 2016/03/24
Уг нь энэ хуучин хууль дүрмээрээ явж байвал сайн байх байсан одоо буцаагаад хуучин хэвэнд нь оруулчихаар жолооч нар маш их дүрэм зөрчинө гарцан дээр зам тавьж өгөхгүй эгнээгээ булаацалдаад хүн дайрна гээд ...... буцаад жолооч нар задгай болж байна даа ...???????????
Don · 2016/03/23
Ter camer ni zowhon nomer mashinii zurgiig ni awdag getel zohitsuulagch zohitsuulaad bj bhad ulaanaar orson ged torguuli irdeg geh met bas baingiin tugjireld zogsood gerel soligdohoor bas torguuli
Зочин · 2016/03/23
Үнэн юм уу. Шинэ хуулиар ямар арга хэмжээ авахаар үаасан юм бэ. Тодорхой мэдээлэл өгнө үү. Ийм учир битүүлэг мэдээлэл битгий гаргаж
baatar · 2016/03/23
Nudee olj torgox xeregtei xuuliig mongo olox xeregsel bolgoj boloxgui .tsagdaa nar shudargaar tsalingaaraa amidrax estoi shuudee
Зочин · 2016/03/23
Энэ ч яахав ингээд шийдэж. Тэр оноо моноо хэнд хэрэгтэй юм. Түүнийг устгах хэрэгтэй. Оноо гээч юм нь даатгалын компаниудад ашигтай харагдаад байгаа юм даа.
Зочин · 2016/03/23
Сонгууль өнөгөөд л Нугалж авна даа харжил байгаарай
Зочин · 2016/03/23
ashgui dee.neg ch yum gsn zow shiidej
Зочин · 2016/03/23
п-нууд ард түмнээр тоглох шиг л болох юмааа
Зочин · 2016/03/23
Зочин · 2016/03/23
Munguuu erguulj avie
Зочин · 2016/03/23
iluu tutuu ym gargaj bhar zurchuliin onoog boluulchach
Зочин · 2016/03/23
odoo kamer torgohgui geed l bas zambaraaguitej uguh ni dee
Зочин · 2016/03/23
2015-08-28-с хойших гэрээр ирсэн торгууль хүчингүй юм байна гэж ойлгогдож байна.
Зочин · 2016/03/23
neg l ih ulsiin mungu tusuw hemneh ym yrihiin hdn camer yu yum er n yu ch bish shd ugaasaa gem hor uchirsan tohioldold bichlegee haraad gargaad irne ymarch asuudalgui
Зочин · 2016/03/23
eh survaljaa bichech hudla biti medeelel tawildaa
zochin · 2016/03/23
yamar maliin yumaa yariaad baigaa yum be tegvel ter camer baih yamar shaardlaga baigaa yum be malshig malshig yum ih ih
Amgalan · 2016/03/23
tegvel umnu irsen torguuli ni odoo huchingui bolson ymuu
irgen · 2016/03/23
tegvel kameriin hereg baih shaardlaggui ym shivde hairan mungu manaihni ajil gej avtsaldaa bhgui munch hachin ym hiij bh ymda
Зочин · 2016/03/23
demjij bn ugaasaa torguuli bagadaagui shu de.
Зочин · 2016/03/23
Хариуцлагагүйжүүлж байна. Одоо нэгдүгээ эгнээ, гэрэл зөрчих, тасархай зураасгүй газраар эргэх хөдөлгөөн хийх гээд олон асуудал нэмэгдэнэ. Үүнээс үүдэн замын хөдөлгөөний зөрчил ихэсч, иргэдэд мөн их хэмжээний хохирол үүснэ.