Энэ сараас 20-25 орчим насны үл таних эрэгтэй өөрийгөө “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах эмч зүйч Д.Энхтүвшин” гэж танилцуулан хуурамч үнэмлэх үзүүлэн залилан хийх болжээ.

Тэрбээр өөрийгөө шалгалтаар явж байна гэх нэрийдлээр эмийн сангуудаас тодорхой хэмжээний мөнгийг залилан мэхэлж авсан байна. Иймд сэжигтэй тохиолдол илэрвэл Нийслэлийн Цагдаагийн газар болон Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хандахыг анхааруулсан юм.