15220 жолооч оноогоо хасуулаад байна
2016/03/25
Өнөөдөр “Жолоочийн бүртгэлийн оноо тооцох журам", Жолоочийн эрхийн үнэмлэхний дахин олголт, камерын хяналтаар торгууль оногдуулах болон замын нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар 15220 жолооч бүртгэлийн 10 оноогоо хасуулаад байгаа юм. Үүнээс 10 000 гаруй нь нийслэлийн жолооч нар ажээ. Оноогоо хасуулсан жолооч нарын 12 000 гаруй нь хамгаалалтын бүсээ хэрэглээгүй гэсэн үндэслэлээр оноогоо хасуулжээ.
Хэрвээ жолооч зам тээврийн осол гаргасан тохиолдолд 5 оноо хасах юм. Харин хасуулсан оноогоо сэргээхийн тулд Лицензийн төвд хандах юм. Улмаар хоёр цагийн сургалт сууж, шалгалт өгөн оноогоо сэргээх боломжтой юм байна. Өнөөдрийн байдлаар уг сургалтад хамрагдсан жолооч байхгүй гэдгийг Лицензийн төвийн дэд дарга П.Эрдэнэбат мэдэгдлээ.
А.Баярмаа
Зочин · 2016/03/25
Зочин · 2016/03/25
zamiin tsagdaa nariin avilgagiig tsetsegluulj erkh zuin zarchim zurchsun (neg uildelddavkhar shiitgel nogduulakhgui gesen)ene zavaarsan yumaa bolimoor yuma Saikhanbalagaa
oo · 2016/03/25
onoogoo yaj shalgah ve