Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сайншанд АҮЦ хэрэгт шалгагдаж байгаа Л.Түшинжаргалын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад: “Иргэн Л.Түвшинжаргал өнөөдөр 11 цагийн байдлаар өлсгөлөн зарласан талаар ШШГЕГ-ын хорих 461 ангиас албан ёсоор мэдээлэл ирээгүй байна.
Журмын дагуу урьдчилан хорих төвд хоригдож байгаа хүн өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн тохиолдолд хорих ангиас тухайн хэргийг шалгаж байгааа байгууллагад албан ёсоор мэдэгддэг. Зарим хэвлэлд тайлбар, мэдүүлэг аваагүй гэсэн ташаа мэдээлэл гарсан. Хуулийн дагуу хэргийг мөрдөн шалгаж байгаа. Өчигдөр Л.Түшинжаргалаас тайлбар авсан. Уулзах хүсэлт гаргасны дагуу уулзуулж, хүсэлтийг хангасан” гэв.

 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа