“Тагнуулч аав” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа билээ. Үзэгчдэд шинэлэг бүхнийг мэдрүүлэх, сонирхолтой   тус киноны дууг  “MIXX” хамтлаг дуулсан байна.  Тодруулбал “MIXX” хамтлаг анх байгуулагдсан бүрэн бүрэлдэхүүнээрээ  тус киноны  дууг дуулсан бөгөөд удахгүй дүрсжүүлэх гэнэ.  Нэг гарал угсаатай ч салан тусгаарласан уран бүтээлчдийг нэгтгэсэн энэхүү дуу  сонсогчдод таалагдана гэдэгт уран бүтээлчид итгэлтэй байгаа юм.  

Тус дууны үгийг н.Нарангэрэл, аяыг ОХУ-ын Санктпетербург хотын Н.А.Римский Корсаковын нэрэмжит хөгжмийн Консерваторыг хөгжмийн зохиолчоор төгссөн Г.Баяраа гэх залуу зохиожээ.   

Бид эргэн нэгдсэн “MIXX” хамтлагийн уран бүтээлийг удахгүй хүргэх болно.




























 

 

 

П.Төгөлдөр