2016 оны 03 дугаар сарын 30-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 260 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж бүртгэгдэж, 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 0 үүнээс сургуулийн өмнөх насны 0 , сургуулийн насны 0, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 3, явган зорчигч 3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: СБД-ийн нутаг Чингэлтэй өргөн чөлөө 32-ын тойргийн Сансар төвийн замд Тэнүүн дэлгэр ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Г нь явган зорчигч 32 настай эрэгтэй Ц-г мөргөж гэмтээсэн.

Хөдөө орон нутагт: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас зүүн урагш Хар энгэр гэх шороон замд Б нь улсын дугааргүй мотоцикл унаж яваад онхолдож, жолооч 32 настай эрэгтэй Б нас барсан.

Дорнод аймгийн Дашбалбар сум Бат тойрон гэх газар шороон замд M.Familla маркийн А жолоочтой авто машин онхолдож жолооч 36 настай эрэгтэй А нас баржээ.

Өнөөдрөөс ихэнх нутгаар цас орж, хүйтрэх тул орон нутгийн замд зорчих гэж буй жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, замын зорчих хэсэг гадаргууны байдалд хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.