СГЗ Л.Балхжавын том хүү Б.Чингүүн кино урлагт өөрийн өнгө аясаар гарч ирсэн. Манайд төдийлөн хөгжөөгүй богино хэмжээний киногоор уран бүтээлийн гараагаа эхлүүлж нэг ёсондоо биднийг богино хэмжээний кино урлагтай танилцуулсан гэж болно.

Бид түүний найруулсан хэд хэдэн богино хэмжээний кинонуудыг мэдэх билээ. Тэрбээр хэд хэдэн кино найруулсан нь үзэгчдээс өндөх үнэлгээ авсан. Тэгвэл энэ удаад “The Call” буюу “Дуудлага” нэртэй аймшгийн уран сайханы кино найруулжээ.  Тус киноны гол дүрдүүдэд Б.Батзаяа, М.Баянбаатар, Э.Урангоо нар тогложээ. Сонирхуулахад, тус кино удахгүй үзэгчдийн хүртээл болох аж.  

Ингээд “Aurora Entertainment”-ын бүтээл найруулагч Б.Чингүүний найруулга "The Call" буюу "Дуудлага" нэртэй триллер, сэтгэхүйн аймшгийн төрлийн уран сайхны киноны trailer-г хүргэж байна.