Хүний аминд хүрсэн цагдаад 15 жилийн ял оноолоо
2016/04/04
Цагдаагийн албан хаагчид амралтын газар нэгийгээ хөнөөсөн хэрэг өнгөрсөн онд гарсан. Тодруулбал 2015 оны есдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид Налайх дүүргийн зургаа дугаар хорооны нутаг дэвсгэрт амрахаар очихдоо нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжээд байсан талаар бид мэдээлсэн билээ. Шүүх хурал гурван удаа хойшилж өнгөрсөн сарын 31-ны өдөр боллоо. Уг хэрэгт Б.Өлзийбуянг буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлттэйгээр шүүх хуралдаан болсон. Шүүх хуралдааны даргалагч шүүгчээр Н.Одонтуул, шүүгчээр Д.Бавуу, Д.Чинзориг, улсын яллагчаар Г.Энхтүвшин, Б.Тогтох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр Д.Данзандорж, Н.Цэцэгмаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Э.Ганбат, Т.Отгонбаатар, П.Еркебулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр О.Должин, шинжээч эмчээр С.Одончимэг, гэрч Л.Энхтуяа, Ж.Бат-Эрдэнэ, П.Очбадрах, Д.Мөнхбаясгалан, Б.Ган-Эрдэнэ, Р.Батсуурь, Б.Ариунаа нар оролцсон байна. Улмаар яллагдагчаар татагдаад байсан Б.Өлзийбуянг гэм буруутай гэж шүүхээс үзэн Эрүүгийн хуулийн 91-р зүйл, хүнийг санаатайгаар хороосон нь тогтоогдож байгаа тул 15 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр боллоо.
Талийгаач эхнэр гурван хүүгийн хамт амьдардаг бөгөөд хамт олондоо нэр хүндтэй, мэргэжлийн дадлага туршлагатай нэгэн байжээ. 23 жил цагдаагийн байгууллагад ажилласан, тулааны урлагаар амжилт гаргасан нэгэн байсан аж.
А.Баярмаа
Зочин · 2016/04/05
Cagdaa gertee bs ih muuhai sadist bdg gesn. Ehner huuhdee zovooson um nar
Зочин · 2016/04/05
Shudarga bus baidal ene alband gazar avsan shudarga unenii tuluu yavsan hen negniig yamar neg baidlaar shahaj zailuuldag zolgui baidlaar nuguu ertunts ruu ni yavuuldag argatai mergeshsen humuus shuu
Зочин · 2016/04/04
Үнэн гэж бна уу · 2016/04/04
Энэ залуу офицерын үхлээр цагдаагийн дотор байгаа булхай муу муухай бүхэн дуусах болтугай... Хурай хурай
Үнэн гэж бна уу · 2016/04/04
Эцсийн эцэст шудрага хүн цагдаад ажиллахад маш хэцүү болсон цаг юм гэдгийг энэ үхэл харууллаа... Хуйвалдахгүй, хулгай хийж бусдын гар хөл болохгүй шудрага олон цагдаагийнханаа хамгаалах цаг нэгэнт болсоны дохио болсон доо
Үнэн гэж бна уу · 2016/04/04
Гэрчүүд дотор нь цагдаагийн том том дарга нарын хамсаатнууд байсан юм билээ.. Энэ нь ч энэ хэргийн мөрдөлт, гэрчүүд илт зөрүүтэй мэдүүлэг өгөөд байхад ч хэргийг дутуу дулимаг шийдэж байгаагаас илт харагдаж байгаа юм..
Үнэн гэж бна уу · 2016/04/04
Хэрэг болсон юм даа... Эрэн сурвалжлах шудрага сэтгүүлчид минь энэ хэргийн үнэн мөнийг олоход туслаж, сэтгүүлчийнхээ ур чадвараар хохирогчдод нь туслаач
Үнэн гэж бна уу · 2016/04/04
Үгүй бол зохион байгуулалттай гэмт. хэрэг гэж үзэхээр байгаа юм... Талийгч эцсээ хүртэл ажлаа хийж, дарга нарыг ирэхээс нь өмнө бусдыгаа зохицуулж харж байгаад амиа алджээ.. Бусад 2 ахлах офицер шигээ бусдын ард нуугдаагүй, дарга нар нь харанхуй болохыг хүлээж байсан юм шиг, их л ээдрээтэй
Үнэн гэж бна уу · 2016/04/04
Тогтоогддог гэтэл 1 цохилтоор л савж унасан болгодог. Тэгвэл бусад олон тооны гэмтлийг хэн учруулаа юм бол... Увс аймгийн зүүнхангай сумын илжгэн тайжууд овгийн балжиннямын өлзийбуян гэгч нь гэрчүүдтэй үгсэн хуйвалдаж энэ хэргийг үйлдсэн байж магадгүй байгаа юм..
Үнэн гэж бна уу · 2016/04/04
Ямар ч буруу зүйл хийгээгүйнх нь төлөө амыг хаах зорилгоор алах ямар шалтгаан байсан юм бол... Эрүүгийн цагдаагийн ахлах төлөөлөгч байсан Х нь архи уудаггүй нэгэн байсан бөгөөд шүүх эмнэлэгийн дүгнэлтээр хамгийн өндөр согтолттой бснаар гаргасан бдаг. Биед нь 8-9 тооны гэмтэл учирсан нь тогт
Зочин · 2016/04/04
tsagdaagiin baiguullagiin dotood yalzaral haragdaj bna,uldsen ehner hvvhdvvdiigni turuus sain harj halamjlah heregtei
zochin · 2016/04/04
tsagdaad ondor shalguur xaritsaanii shalguur xeregtei
Зочин · 2016/04/04
TSAGDAA TAGDAAGAA ALSAN NI TOGTOOGDLOO. ODOO TSAGDAAGIIIN DARGA R.CHINGISIG OGTSRUUL