Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан хотхоны 13 дугаар байрны 8 дугаар давхраас бага насны хүүхэд цонхоор унах шахсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан байна. Тодруулбал, 2016.04.03-ны өдрийн 14:22 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт хүүхэд цонхоор унах гэж байна гэсэн дуудлага иржээ. Үүний дагуу Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Б /4 настай эрэгтэй/-ийг дээд айлын тагтнаас олсоор бууж аюулгүй болгон ээж Т-д хүлээлгэн өгсөн.

Тиймээс эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байж, цонхондоо хаалт хийхийг сэрэмжлүүлж байна.