Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Бор хавцал” гэдэг газар хууль бус аргаар ашигт малтмал олборлогч иргэн Л /61 настай, эрэгтэй/ 15 метрийн цооногт унаж газар дээрээ нас баржээ. Мөн иргэн Б /47 настай, эрэгтэй/ уг цооногт унасан бөгөөд биеийн байдал маш муу байсан гэнэ. Уг газарт цагдаагийн газрын ажлын хэсэг ажиллаж иргэн Л-ийн цогцсыг ар гэрийн хүмүүсд хүлээлгэн өгсөн байна. Мөн иргэн Б-г Нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын түргэн тусламж үзүүлжээ.