Б.Загдаа хойд туйлд нохой чаргаар аялж байна
2016/04/06
“Fjallraven Polar” буюу хойд туйлд нохой чаргаар таван өдрийн аялал хийх уралдаан жил бүр болдог. Аялалд оролцогчийг санал асуулгаар, шүүгчдийн сонголтоор болон худалдан авагчдаас тодруулдаг. Өмнө нь энэ аялалд цэнхэр үст Э.Цэрэн хамгийн их санал авч оролцож байсан бол энэ удаад Б.Загдаа гэх Монгол бүсгүй явахаар болжээ. Б.Загдаа хамгийн их санал авч энэ удаагийн аялалд оролцохоор болж байгаа юм.
Энгийн хүнд гайхамшигт аяллыг мэдрүүлэх зорилготой “Fjallraven Polar” буюу хойд туйлд нохой чаргаар явах энэ удаагийн аялал 4-р сарын 5-10-ны өдрүүдэд болох бөгөөд санал асуулгыг түрүү жил явуулсан байна. Энэ жилийн аялалд нийт 30 хүн оролцож байгаа бөгөөд 300 км газар аялах ажээ.
erdenee · 2016/04/06
esen mend aylaarai gej erooe
Зочин · 2016/04/06