Манай улс нэг тонн коксжсон нүүрсийг 50 доллараар дэлхийн зах зээл дээр гаргадаг. Гэтэл монголоос экспортлосон тус нүүрсийг хятадууд Тяньжины боомтоос Япон, Энэтхэг рүү гаргахдаа тонн тус бүрийг 700-750 доллараар үнэлдэг байна.

Өөрөөр хэлбэл, монголоос экспортлосон нүүрс Тяньжины зах дээр 15 дахин үнэтэй зарагддаг аж.

Энэ нь Монголын нүүрс одоогоор Хятадын хамгийн хямд зах зээлд хамгийн хямд үнээр өрсөлдөж байна гэсэн үг юм. Магадгүй манай улс түүхий нүүрсний үнэлгээг боловсруулсан нүүрсний үнэлгээнд үндэслэн 35-40 хувиар хорогдуулж тооцдог учир төдийлөн өндөр үнэлэгдэж чадахгүй байж болох талтай.