Хятадын хамгийн амжилттай яваа энтрепренерүүдийн нэг, ALIBABA.com-ийг үндэслэгч, тэрбумтан Жак Ма (МаЮн) нь 1964 оны 10 сарын 15-нд төрсөн. Тэрээр Хятадын энтрепренерүүд дундаас Forbes сэтгүүлийн нүүрэн дээр гарсан хамгийн анхны эрхэмээр тодорсон юм. Ингээд Жак Ма бизнес болон амьдрал дээр хэрхэн амжилттай явах тухай дараах зөвлөгөөг өгчээ

Миний хамгийн их харамсаж явдаг алдаа:

2001 онд би өөрийн хамгийн том алдааг гаргасан. Би бизнесийн гарааг хамтран эхэлж байсан 18 хамтрагчдаа “та нарын хүрч чадах хамгийн дээд албан тушаал бол менежерийн үүрэг” гэж хэлэн бусад дэд захирал болон ахлах гүйцэтгэгч албан тушаалд гаднаас хүн хөлсөлж ажиллуулсан. Нэг жилийн дараа миний хөлсөлж ажиллуулсан хүмүүс бүгд өөр тийшээ явж, харин чадварын дутуу үнэлж байсан хамтрагчид мань бүгд дэд захирал болон ахлах гүйцэтгэгч албан дээр очсон юм. Би тэр үед нэг л зарчимд итгэх болсон:

Чиний хандлага болон шийдвэр гаргалт чинь авьяас чадвараас илүү чухал шүү!

Чи хүн болгоны бодлыг нэгтгэж чадахгүй, харин нэг зорилгын доор бүгдийг нэгтгэж чадна:

  • Чи өөрийгөө бусдын бодлыг нэгтгэж чадна гэдэгт хэзээ ч битгий итгэ. Энэ нь угаасаа боломжгүй зүйл юм.
  • Нийт хүмүүсийн 30% нь чамд итгэх болно. Өөрийн хамтрагч болон ажилчдаа чиний төлөө ажиллахыг битгий зөвшөөр. Харин оронд нь тэднийг нэг зорилгын доор ажиллуул.
  • Байгууллагыг тодорхой нэг хүний эргэн тойронд нэгтгэхээс илүү нэг зорилгын доор нэгтгэх нь илүү хялбар байх болно.

Удирдагч хүнд байдаг, ажилчдад байдаггүй зүйл:

Удирдагч хүн өөрийн техник чадвараа хэзээ ч ажилчидтайгаа харьцуулдаггүй. Чиний ажилтан чинь чамаас илүү техник чадвартай байх ёстой. Хэрвээ тийм биш бол чи буруу хүнээ хөлсөлсөн байна.

Тэгвэл юу удирдагч хүнийг бусдаас ялгаруулдаг вэ?

  • Удирдагч хүн ажигчдаасаа илүү алсын хараатай, юмыг урьдчилан тааварлаж чаддаг байх ёстой.
  • Удирдагч хүн илүү хатуу, тууштай байж, ажилчдынхаа давж чадаагүй зүйлийг давах чадвартай байдаг.
  • Удирдагч хүн илүү тэсвэр тэвчээртэй, ялагдлыг хүлээн авч, давж гардаг байх ёстой.

Сайн удирдагч хүний шинж тэмдэг нь алсын хараа, тууштай байдал болон авьяас чадвар юм.

Миний бүтэлгүйтэл бол тийм ч том асуудал биш юм. Ядахдаа л би өөрийн үзэл баримтлалыг бусдад баталсан. Би амжилт гаргаж чадахгүй байлаа ч өөр хэн нэгэн амжилт гаргах л болно.

Улс төртэй хутгалдаж болохгүй:

  • Байнга санаж явах ёстой зүйлийн нэг бол улс төр, мөнгө хоёр хэзээ ч хамт байж болохгүй. Хэрвээ чи улс төрд орсон бол мөнгөний тухай бодоод ч хэрэггүй. Мөн чи бизнес эрхэлдэг бол улс төрд орох тухай хэзээ ч битгий бод.
  • Улс төр мөнгө хоёр хамт байвал, хэзээ дэлбэрэх нь тодорхойгүй бөмбөгтэй нүүр тулж, хүлээхтэй адил.

Залуу үеийнхний заавал бодох ёстой 4 асуулт:

  • Ялагдал гэж юу вэ? – бууж өгөх бол хамгийн том ялагдал юм.
  • Уях хатан чанар гэж юу вэ? – Зовлон бэрхшээл, гуниг гутрал болон таагүй байдлыг давж туулсан цагт л чи уян хатан чанар гэж юу болохыг ойлгох болно.
  • Чиний үүрэг чинь юу вэ? – бусдаас илүү ажилсаг, шургуу, хичээнгүй байх.
  • Зөвхөн тэнэг хүмүүс л ярихын тулд амаа ашигладаг. Ухаантай хүн тархиа, цэцэн мэргэн хүн зүрх сэтгэлээ ашигладаг.

Бид үүнийг хийх болно, учир нь бид залуу байна. Мөн бид хэзээ ч бууж өгөхгүй

Бид амьдарч, туршлагажиж, хөгжих гэж төрсөн:

Би үргэлж энэ ертөнцөд ажиллах гэж биш харийн хамаг сайн сайхныг хүртэж, хөгжих гэж төрсөн гэдгийг өөртөө хэлдэг. Бид нэг нэгэндээ тусалж, байгаа зүйлийн илүү сайн болгохын тулд энд байна. Хэрвээ чи бүх насаараа ажиллах юм бол хэзээ нэгэн цагт харамсах болно.

Чиний хувийн амжилт чинь ямар байх нь хамаагүй, чи энд амьдрах гэж ирсэн гэдгээ үргэлж сана. Хэрвээ чи өөрийгөө байнга завгүй ажиллуулбал төгсгөлд нь чи харамсаад л дуусна.

Өрсөлдөөн:

  • Бие биетэйгээ түрэмгий байдлаар өрсөлдөж байгаа эдгээр хүмүүс бол тэнэг хүмүүс юм.
  • Хэрвээ чи эргэн тойронд байгаа хүмүүсээ дайсан гэж харвал тэд чиний дайсан л болох болно.
  • Хэрвээ чи хэн нэгэнтэй өрсөлдөж байгаа бол хэзээ ч битгий үзэн ядалт, өшөө хонзонгоор ханд. Үзэн ядалт чамайг доош нь татах болно.
  • Өрсөлдөөн бол шатар тоглохтой адил зүйл юм. Чи ялагдсан ч ахиж нэг үе тоглох боломж үргэлж байдаг. Хоёр тоглогч хоорондоо хэзээ ч зодолддоггүй.
  • Жинхэнэ бизнесмен, энтрепренер хүн ямар ч дайсангүй байдаг.

Чи өрсөлдөгчөөсөө байнга суралцаж байх ёстой. Хэрвээ хуулбарлах юм бол бүх юм дуусна.

Гомдоллох, тайлбар тавих зуршилгүй байх:

Нэг удаа тайлбар тавих, гомдоллох зэрэг нь тийм ч том асуудал биш юм. Гэвч дахин дахин давтсанаар энэ нь яг л зуршил шиг болох болно. Энэ нь уухтай адил зүйл юм. Хэдий чинээ их ууна, тэр хэмжээгээрээ чи улам их цангах болно.Амжилтанд хүрэх явцад бусад амжилттай яваа хүмүүс тайлбар тавьж, гомдолдоггүй гэдгийг чи ойлгох болно.

Дэлхий ертөнц чиний хэлсэн зүйлийг чинь биш хийсэн зүйлийг чинь үргэлж санах болно.

Энтрепренеруудад өгөх зөвлөгөө:

  • Хүн болгоны харж чадаагүй зүйл бол жинхэнэ боломж юм.
  • Ажилчдаа үргэлж инээмсэглэл дүүрэн ажилдаа ирэх боломжийг нээж өг.
  • Хэрэглэгч бол үргэлж номер 1, ажилчид номер 2, харин хувьцаа эзэмшигчид номер 3 байна.
  • Бусдаас түрүүлж өөрчлөгдөж, түүнийг хүлээж ав.
  • Мөнгө болон түүнийг олох тухай март.
  • Нэвтэрч гарах жижигхэн, мэргэн аргатай байхын оронд тогтвортой барьж, сайн төвлөрөн, цөхрөнгүй бай.
  • Хандлага нь чиний оргилыг тодорхойлох болно.

Жак Ма-ын энтрепренерийн гараа:

  • Ихэнх тохиолдолд томоохон боломжуудыг үгээр илэрхийлэхэд хэцүү байдаг; ойлгомжтой, хялбар тайлбарлагддаг ихэнх зүйлүүд тийм ч оновчтой, сайн боломж байдаггүй.
  • Өөрийн компанийг байгуулахдаа чиний дутагдлыг нөхөж чадах хэн нэгнийг хамтрагчаа болго. Амжилттай яваа хэн нэгнийг хайх шаардлагагүй. Хамгийн сайн хүнийг биш зөв хүнийг сонго.
  • Ертөнц дээрх хамгийн найдваргүй зүйл бол хүний харилцаа юм.
  • “үнэгүй” гэдэг нь хамгийн үнэтэй үг

Өнөөдөр бол харгис, маргааш бүүр ч муу байна, харин нөгөөдөр гайхалтай байх болно.

Энтрепренерүүдэд хориглох, анхаарах ёстой зүйлс:

  • Старт–ап хийхэд хамгийн аймаар зүйл бол эргэн тойронд болж байгаа зүйлийг ойлгохгүй байх, харж чадахгүй байх, дээрэнгүй байх, мөн түүнчлэн орчныхоо хурдыг гүйцэхгүй байх зэрэг юм.
  • Хэрвээ чи өрсөлдөгчөө хаана байгааг мэдэхгүй, өрсөлдөгчийнхөө өмнө хэт дээрэнгүй, өөртөө итгэлтэй байх, эсвэл өрсөлдөгч чинь чамд хэрхэн аюул учруулж болохыг ойлгож чадахгүй бол чи өрсөлдөгчийнхөө ард хоцрох болно. Доорх хэлц үгэнд гардаг “тэд” хэзээ ч битгий бол:

Эхлээд тэд чамайг үл ойшоох болно, дараа нь тэд чамруу хараад инээх болно, тэд чамтай тулалдах болно, эцэст нь чи ялах болно.

  • Хэдий чиний өрсөлдөгч чинь хэмжээний хувьд жижиг, сул дорой байлаа ч чи тэднийг томоор харж, нухацтай хүлээж авах ёстой.

Жак Ма-ын бизнесийн гараа

Өөрийн компанийг байгуулна гэдэг нь юу гэсэн үг вэ? Чи өөрийн тогтмол орлогоо алдана, чөлөө авах, болих, урамшуулал авах нь чиний эрх. Гэхдээ чиний орлогод хязгаар гэж байхгүй, өөрийн цагаа илүү үр бүтээлтэй өнгөрөөнө, мөн бусдаас юм гуйх шаардлагагүй болно. Хэрвээ чи бусдаас өөр сэтгэлгээтэй бол үр дагавар нь ч гэсэн өөр байх болно.

Жак Ма боломж дунд

Хэрвээ миний тавьсан хүсэлт, саналд нийт хүмүүсийн 90-ээс дээш хувь нь “тийм” гэж хариулбал би энэ саналыг шууд хүчингүй болгоно. Шалтгаан нь их энгийн: Хэрвээ тухайн санааг дэмжиж, сайн гэж үзэж байгаа тийм олон хүн байвал энэ санаан дээр ажиллаж байгаа зөндөө хүн байна гэсэн үг. Энэ тохиолдолд боломж ганц биднийх биш юм.

Хэрвээ та өсөж дэвшихийг хүсвэл сайн боломжийг эрж хай. Хэрвээ та агуу компани байхыг хүсвэл шийдэж чадах нийгмийн асуудлын тухай бод.