Энэ сарын 9-нд буюу өнгөрсөн хагас сайн өдөр “Монголоо аваръя” хөдөлгөөнөөс Майхантай суулт хэмээх сүржин нэртэй цуглаан зохион байгуулж, ижил өнгийн майхан эгнүүлэхдээ УИХ-ын дарга З.Энхболдыг эсэргүүцсэн билээ. Уг жагсаалыг МАН-ын зүгээс зохион байгуулж, ивээн тэтгэж хийлгэсэн байгаа юм. Хамгийн өрөвдөлтэй нь суулт зохион байгуулагчдын урдаа барьж буй гурван асуулт нь буюу эрх баригч намыг буруутгаж буй шалтгаан нь нэгдүгээрт “Өнөөдөр нэг Монгол хүнд хэдэн төгрөгийн өр ногдож байгаа вэ, Монголчууд нийтээрээ хэзээ ажилтай болж, ядуурлаас гарах вэ, Монголчууд хэзээ Монголдоо хүн шиг сайхан амьдрах вэгэсэн байгаа юм.

Дэлхийн эдийн засаг болон Хятадын эдийн засгийн хямралаас үүдээд монголд эдийн засгийн хямрал болж, иргэдийн ажлын байр хомсдож, ядууралтай байгааг тэнэг хүн ч мэдэж байгаа.

Харин хэзээ хэн яаж ямар арга замаар энэхүү хямралаас гаргаж, ядуурлыг даван туулж, эх орныхоо ирээдүйг гэрэлтүүлэх вэ гэдэг л бидэнд сонин байна. Эсвэл МАН-ынханд амлах, хэлэх зүйл байхгүй болохоор энэ мэт өчүүхэн зүйлээр эсрэг намаа харлуулахаас өөрийг чадахгүй байгаа биз ээ. Өнгөрсөн дөрвөн жилд ч мөн МАН хийсэн болгоныг харлуулж, хэлсэн бүхнийг нь эсэргүүцэхээс өөрийг гийгүүлээгүй. Ирэх сонгуульд гарвал яг ийм байдлаар байх нь байна. АН-ыг эсэргүүцэж буй жагсаал цуглааныг МАН зохион байгуулдаг гэдгийг иргэд сонгогчид хатуу анхаарчих хэрэгтэй байна шүү.

12961750_984539211638699_858976212596277094_n

Н.Ганаа