Х.Баттулга гишүүний туслах Ариунсэлэнгэ дээрх зургийг нийтэлсэн бөгөөд гишүүний Баянгол зочид буудал дахь албан өрөөнд нь цагдаа, тусгайгийн 30 гаруй хүн нэгжлэг хийж байна.

Түүнтэй хамт өрөөнд нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат нар байгаа гэнэ. Одоо тус оффис руу хэвлэлийнхэн болон бусад хүмүүсийг нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд дотроос нь хүн гаргахгүй байгаа юм.

Түүнчлэн энэ нэгжлэг дууссаны дараа албан ёсны тайлбар хийнэ гэж Баттулга гишүүн мэдэгджээ.