Дөнгөж сая ЦЕГ-аас мэдээлэл хийсэн бөгөөд УИХ-ын гишүүн Х.Баттулгын хоёр компани болох "Түмэн хишигтэн" болон "Баялагийн хувь" компанид санхүүгийн шалгалт хийж байгаа түүнээс УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаагүй гэж мэдээлсэн юм.

Хувийн компанийн санхүүгийн шалгалт хийж байгаа энэ үйл явцад олны танил эрхмүүд оролцон байдлыг иргэдэд буруу ойлголт төрүүлж байгааг уг хурлаар мэдээллээ. Санхүүгийн шалгалтын явцад гарч болзошгүй бусад эрсдэлээс сэргийлж хамгаалалт гарсан гэдгийг мөн албаныхан мэдэгджээ.