2 настай хүү нүднийхээ ойролцоох тархин хэсэгтээ хайч зоосон ч азаар эсэн мэнд үлджээ. Хятадын Ганьсу мужид энэхүү хэрэг болсон бөгөөд бяцхан хүү гартаа хайч барин гүйж байхдаа бүдэрч унаснаас тархиндаа хүйтэн мэс зоож орхижээ.

Гэмтсэн хүүг яаралтай эмнэлэгт хүргэн мэс засалд оруулсан байна. Мэс заслыг хурдан шуурхай хийснээр хүүгийн амь насанд аюулгүй болжээ. Хэрэв удсан бол хайчны бохир орж, байдал улам хүндрэх байжээ.