Ази, Европын парламентын дээд хэмжээний уулзалт энэ сарын 18-наас 23-нд манай улсад болохтой холбогдуулан, дээрх өдрүүдэд архи согтууруулах ундаагаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, баар, караоке, ресторанууд өдрийн цагаар үйл ажиллагаа явуулахгүй байхыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс анхааруулжээ. Мөн хэв журмын хамгаалалтын үед Чингисийн талбай, Төрийн ордон болон зочид төлөөлөгч ирэх, буцах зам руу харсан цонхуудыг онгойлгохгүй байх, цонхны цаанаас гар утас, камераар бичлэг хийхгүй байхыг анхууруулсан байна.