Өнгөрсөн жил 15 жилийн ойгоо нижгэр тэмдэглэн өнгөрүүлсэн "Sweetymotion" хамтлагийн бүсгүйчүүд "Cover Concert" хэмээх тоглолтоо өчигдөр "VEGAS" night club-т амжилттай тоглолоо. Хүрэлцэн ирсэн залуусын хязгааргүй үргэлжлэх алга ташилтын доор дэлхийн алдартай оддын дууг гайхалтайгаар амилуулсан хамтлагийн бүсгүйчүүд өнөөдөр “Corporate 2” зочид буудлын 16 давхарт байрлах "VIEW LOUNGE"-д мөн тоглолтоо хийх юм.

 

Сэтгэлд шингэсэн үе, үеийн гайхамшигтай хит дуунуудаас бүрдсэн энэхүү тоглолтонд уригдаж "Sweetymotion" хамтлагийн бүсгүйчүүдтэй олон гайхалтай хит дуунуудыг эгшиглүүлсэн уран бүтээлчид бол "A Sound" хамтлагийн дуучин Тэмүүлэн, C4 хамтлаг,  beatbox Бачка, дуучин Баясал нар байлаа.

Тэд "A Sound" хамтлагийн дуучин Тэмүүлэнтэй алдарт “Queen” хамтлагийн дуунуудаас дуулсан бол, S4 хамтлаг болон Баачкатай acapella буюу хөгжмийн олон хоолойны дуугаралтыг үзэгчиддээ мэдрүүлсэн юм. Ийнхүү өнөөдөр болох "Sweetymotion" хамтлагийн "Cover Concert" тоглолтод их хотын залуусыгаа урьж байна.