Ирвэс махчин амьтан хэдий ч ижил төрлийн махчин амьтнаа агнах нь тун ховор. Тэр дундаа матар агнах нь бүүр ч байж боломгүй ан гэж мэргэжилтнүүд үздэг. Харин саяхан нэгэн чадварлаг анчин ирвэс матар барьж байгаа итгэмээргүй агшиныг гэрэл зурагт буулгажээ. Матар л өөрөө ан хийхээс биш бусдад агнуулах нь боломжгүй гэсэн онолыг энэ зураг үгүйсгэжээ.