Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг Барс-2 худалдааны төвийн урд талд “Монинжбар” ХК-ний хашаанд тэсрэх бөмбөг олдсон байна. Уг тэсрэх бөмбөгийг аюулгүй болгохоор Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэс, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тэсэрч дэлбэрэх бодисын хайгуул, устгалын бүлэг ажилласан байна.

Албаны эх сурвалийн хэлж байгаагаар тэсрэх бөмбөг нь их бууны сум байсан ажээ. Тэд нисэх онгоцны сургуулийн тэсрэх бөмбөг байсныг аюулгүй болгож, тээвэрлэн авч явсан байна. Анхан шатны мэдээллээр тус тэсрэх бөмбөгийг бөмбөгдөгч онгоцоор сургуулилалт хийхэд ашигладаг гэв.