Монгол Улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан. Энэ дагуу өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг 60 хоногийн хугацаанд түр зогслоо.