​Сайн байцгаана уу? Би найззалуутайгаа үерхээд 4 жил болж байнаа, хүүхэдгүй. Одоо 2-уулаа 25 настай. Гол нь манай хүн ямар нэг дээд сургууль төгсөөгүй, гэр бүлийнхээ бизнест туслаж мөнгө олдог, нэг их сүртэй олдоггүй ч гэсэн бид 2-т болоод л байдаг юм.

Аав ээж ах 3 маань манай хүнийг зан араншингийн хувьд их дажгүй, сайхан сэтгэлтэй сайн хүүхэд гээд их сайн байдаг. Гэхдээ аав ах 2-т маань 1 зүйл нь огт таалагддаггүй, энэ нь нөгөө дээд боловсрол. Би өөрөө эдийн засагч мэргэжилтэй, энэ чиглэлээрээ ажилладаг. Одоохондоо яахав ингээд амьдраад болоод байх юм байж цаашид мэргэжил, боловсролгүй хүн юу хийж яаж амьдрах юм бэ, мэргэжил боловсролгүй хүн хаана ч гологдоно, хар ажил л олж хийхиймдаа, аягүй л бол чамаар сүүлдээ тэжээлгэж, чи л ачааны хүндийн үүрнэ, би чамайг тэгэж мал болгомооргүй байна, аль ч газар наад зах нь диплом шаардана гээд үглээд байх юм. Манай хүн сурах сонирхолгүй л дээ, тэгэж дипломны гол болж амьдарч яадын гээд уурлаад байхымаа. Заримдаа аав ах хоёрын хэлдэг үнэнч юм шиг. Би амьдралын төлөө ганцаараа зүтгэдэг мал болчихвийдээ гэж санаа зовох юм. Ээж маань ч миний охин өөрөө л мэд гэхийн. Найз залуудаа чи ядаж 2, 2.5 жилийн сургуульд сураад төгсчөөч гэхээр тас зөрөхийн. Одоо яах ёстой вэ? Мэргэжил амьдралд тийм чухал юм уу хүмүүсээ?