Хүүхэд багачуудын дуртай хүүхэлдэйн киноны баатар Суперменийг мэдэхгүй хүн ховор. Харин  Херберт Чавез гэх залуу хайртай хүүхэлдэйн баатартайгаа адил болохын тулд өнгөрсөн 16 жилийн турш гоо сайхны мэс засалд оржээ.

Энэ жил 35 настай филиппин залуу хамрын хэлбэрээ өөрчлөх мэс засал болон арьсны өнгөө хүртэл өөрчлөх мэс засал хийлгэжээ. Тэрээр энэ бүх эмчилгээнд 6600 доллар зарцуулаад байгаа аж. Одоо тэрээр Суперментэй адилхан болсон тул гудамжаар алхан хүүхэд багачуудад бие биенээ хүндэлж, эвсэг найртай байх талаар зааж сургамжлах болжээ.

“Би Супермены хувцас өмсөхөөр өөрийгөө баатар болсон мэт санагддаг. Миний даалгавар бол дэлхийг аврах биш хүүхдүүдэд инээмсэглэл бэлэглэх” гэж тэрээр хэлжээ.