2016.5.7, Бямба гараг / Билгийн тооллын: 1
Зуны эхэн харагчин могой сар
Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

Аргын тооллын: 2016.5.7, Бямба гараг
Наран ургах шингэх: 06.25-21.14
Үс засуулбал: Нас ахар болно
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмдэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас ахар болно.