Монгол “сугалаачин” гэхэд дэндүү “тохирсон” улс. Бүх юмыг сугалаадна. Хүүхэд төрөх, цэцэрлэгт орох, худалдан авалт, улс орны болон төрийн бүхий л ажил сугалаагаар явагдана. Тиймээс сугалааг сонсоогүй Монгол улсын иргэн байхгүй байх. Дэндүү их “аз эзэнд” найддаг занг шууд суулгаж байгаа сугалааны тогтолцоо хийсвэр ертөнцийн нэг өнгө нь. Иргэд ч сугалаад байх дуртай хүмүүс.

Энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын сугалаа хонжвороо өгснөөс хойш хүн бүр идэвхитэй бүртгүүлэх болсон. Зөв ч байх. Магадгүй азтан болчих ч юм билүү гэсэн бодлоор. Эдийн засгийн хямрал ихтэй энэ цаг үед хамгийн багадаа 20 000 төгрөг хожсон байсан ч их л мөнгө болоод байна.

Үүний нөгөө талд өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүнтэй дэлгүүрүүд сугалааны баримт хэвлэн өгдөг нь хүнээ татаж байх жишээтэй. Зүгээр суухаар сугалааг уншуулж л суусан нь дээр юм чинь сугалаатай дэлгүүрээс авах зүйлээ сонгосон нь илүү санагдах нь тодорхой. Харин зарим захын хорооллын дэлгүүрүүд сугалааны баримт хэвлэж өгөхгүй байгаа нь төрийн үйлчилгээ хүн бүрт хүрэхгүй байна гэсэн үг. Хороо, дүүргийн удирдллагууд хуулиа даган мөрдөхийг нь шаардан торгууль тавьж, баримт өгүүлдэг болгох ёстой.

images

Ихэнх захын хорооллын дэлгүүрээр ахмад настай хүмүүс гар дээрээс наймаа хийдэг ба ямар нэгэн техник тоног төхөөрөмжгүйгээр “наймаалцаад” сурчихаж. Тухайн дэлгүүрүүдийн буруутай хуулиа дагахгүйгээс болж иргэн сугалаагүй үлдэхээр болоод байна. Мөн зах худалдааны төвийн наймаачид ч гэсэн тус тусдаа баримт хэвлэх ёстой юмуу эсвэл дэлгүүр нэгдсэн маягаар сугалааг нь хэвлэдэг байх ёстой юмуу? гэдэг нь тодорхойгүй байна. Хууль хэрэгжээд бараг хагас жил болж байхад зарим нь учраа олоогүй л байна.

659d55_1_x800

Сугалааны тухай хуульчлан заахдаа юу гэж тусгасан байдаг юм бол. НӨАТ-ийн татвар төлдөггүй бол яах уу? Энэ мэт иргэдийг төөрөгдүүлсэн асуултууд хариултаа хүлээсээр л байна. Мэдээллийг цувралаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргаж иргэдээ “мэдлэгжүүлмээр” байна. Зарим зах, дэлгүүр, худалдааны төв хуулиа дагаагүйгээс болж иргэн хүн хохирох юм биш биз.

ШӨХТГ-т мэдээлж гомдолоо мэдүүлэх үү шууд татвар руу хандах уу? Ямар нэгэн байдлаар хэн нэгнээ хохироохгүйн тулд сугалааны баримтыг бүгд “өгдөг” байя.

Б.Саран

Ugluu-logo202-1