Гааль, татварын байгууллага жил бүр улс орон даяар татвар төлөгчдийн өдрийг тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Уг арга хэмжээний хүрээнд энэ сарын 11-ны өдөр “Татвар төлөгчөө сонсьё” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэ иргэд Гааль, татварын албадын бүх нэгжийн дарга нартай уулзах, санал бодлоо солилцох, хороод тус бүрт иргэдийн танхимд олон нийтийн дэвшүүлсэн санал хүсэлт, асуултыг нэг бүрчлэн хүлээн авах аж. Түүнчлэн Нийслэл, аймаг, дүүргүүдийн Засаг дарга нар болон Төрийн сангийн газар хэлтсүүдээр төсвийн зарцуулалтын талаар татвар төлөгчдөд тайлагнах уулзалтыг зохион байгуулах аж.