​Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Би одоо 20 нилээн гарсан ганц бие бүсгүй байна. Би бусдын адил л мэргэжлийн дагуу ажил хийдэг жирийн л нэг хүн байна.

Ингээд нэг зүйлийг сайн ойлгохгүй болчоод та бүхнээс тэр тусмаа эрчүүдээс асууя гэж бодлоо. Хааяа бас хүн амьтантай танилцах юм гарнаа чи үнэхээр таалагдлаа уулзая гэсэн залуучууд таарахад би ч бас хүн юм чинь хэдий болтол гэртээ шигдэх үү гарч сэтгэлээ сэргээе гадуур дотуур явья гээд гарна л даа. Тэгээд уулзаад ойр зуур юм ярилцаад кино энэ тэр үзээд гэртээ хүргүүлнэ л дээ. Тэгээд манай гэр энэ гэж заагаад би гэртээ ордогийн тэгээл нөгөө нэг өдөр шөнөгүй уулзая гээд салахгүй байдаг залуус чинь бараг л таг болчих юм. Нэг биш 2-3 хүн тэгсэн болохоор би юу болоод байнаа гэж бодох юм. Учир нь би хашаа хөлсөлж гэр хороололд амьдардаг юм. Энд нэг хэмжүүр яваад байх шиг байна. Тэр залуус бүгд л байр сав, машин тэрэгтэй хүмүүс байх шиг байгаан тэгээд бүр надаас ямар нэг байдлаар танайх байранд байдаг уу, цалин чинь хэдүү ч гэх шиг со со зүйл ил далд байдлаар асуугаад байгаа юм даа.

Тэд нарт байр сав мөнгө төгрөг бас их чухал байдаг бололтой. Би ч заримдаа бүр байргүй байгаа нь миний буруу болж таарч байна уу ч гэж бодох юм. Байртай бол яах байсын. Эцсийн эцэст ер нь хүний юутай байх нь тухайн хүнд хамаагүй л баймаар юм. Би бол баян тарган биш ч гэсэн ямар ч гэсэн бусдад гай болохгүйгээр өөрийгөө аваад явчих л байх гэж боддог юм. Гэтэл зарим нэг залуусд тухайн танилцаж байгаа бүсгүйн гэр орон, хаана амьдардаг, машин тэрэг, мөнгө төгрөгтэй эсэх нь нилээн чухал байдаг уу? гэж асууя . та бүхэн хариу өгч туслана уу?