ТӨМС

Маскны үр дүн: Арьсны бүтцийг сайжруулж, түүний өнгийг сэргээдэг, эд эсийн нөхөн төлжих явцыг идэвхижүүлдэг. Ингэснээрээ жижиг үрчлээнүүдийг тэнийлгэдэг. Төмсний маск нь нөсөөний толбо, сэвхний эсрэг хэрэглэгддэг. Агууламж: С витамин, эрдэсүүд, цинк, зэс, үнэт уургууд агуулагдана.

Нүүр:

Жирийн арьсанд- 1 хоолны халбага жижиг үрүүрээр үрсэн түүхий төмсийг түүнтэй адил хэмжээний үрсэн луувантай хольж, 1 хоолны халбага улаан буудайн гурил нэмж, сайн хутгана. Бий болсон холимог дээр жаахан буцалсан ус хийж шингэлэн нүүрэндээ түрхэж, 15 минут байлгаад угааж цэвэрлэнэ. Энэ маск нь арьсан дээрхи нүх сүвийг агшаана, тослогийг багасгана.

Хуурай арьсанд-Жижиг төмсийг хальстай нь болгож, цэвэрлээд, жижиг үрүүрээр үрж

нялцайлгана. 1 хоолны халбага үрсэн төмсөн дээр 1 түүхий өндөгний шар, 1 хоолны халбага бүлээн сүү, 1 цайны халбага наранцэцэгийн тос хийж сайтар хутгана. Ингээд маск бэлэн болоход түүнийг нүүрэндээ түрхэж, 15 минут байлгаад, бүлээн усааар угааж цэвэрлэнэ. Энэ маск нь үрчлээг үгүй болгоно.

 

Нүдэн доорхи уутанцарын эсрэг маск- Түүхий төмс цэвэрлэж, жижиг үрүүрээр үрж нялцайлгах ба түүнийг нүүрэндээ түрхэнэ. 15-20 минут байлгаад ромашка /хамба шарилж, балжингарма гэж хоёр янзаар нэрлэдэг/цэцгийн хандаар нүүрээ арчиж цэвэрлэнэ. Энэ маск нь таны нүүрний сэлхэрч хөөсөн байдлыг арилгаж, нүдний доорхи уутанцарыг үгүй болгодог.

 

Гар:

Үрчлээний эсрэг маск- 2 нялцайтал болгосон төмсийг 3 хоолны халбага бүлээн сүү, 1 хоолны халбага оливын тостой хольж хутгана. Бий болсон холимогийг гартаа түрхэн, 20 минут байлгаад, бүлээн усаар эхлээд угаана. Дараа нь хүйтэн усанд зайлна. Маск нь гарын арьсанд тэжээл өгч, жижиг үрчлээг тэнийлгэнэ.

 

Хүзүү:

Тэжээлийн маск- 1 нухсан төмсийг 1 хөөсрүүлсэн өндөгтэй хольж хутгана. Бүлээн холимогийг хүзүүндээ түрхэн, гар нүүрийн алчуураар бүтээж, 20 минут байлгаад, дараа нь бүлээн усаар угаана. Маск нь хүзүүн дэхь гүн үрчлээг арилгана. Жич: Эдгээр маскуудыг боломжтой бол аль болохоор амарч хэвтэж байхдаа хийвэл сайн. Ялангуяа нүүрийн масктайгаа ваннанд /усанд/ орох нь сайн арга юм. Ингэхэд маск нь арьсанд сайтар шингэнэ.

 

УЛААН ЛООЛЬ

Маскны үр дүн: Арьсан дээрхи сүвүүдийг тосноос цэвэрлэн агшааж, эд эсийг түргэн сэргэхэд тусалдаг. Арьсыг торгомсог зөөлөн болгодог. Томатны маск нь хөгширөх процессыг удаашруу-лахаас гадна арьсны уян хатан байдлыг хангадаг. Агууламж: А, Е, С, РР, К витаминууд, В бүлгийн витаминууд, бега-каротин болон их хэмжээгээр антиоксидантууд ликопин агуулагдана.

Нүүр:

Жирийн арьсны гуужуулагч маск- 1 улаан лоолийг жижиглэн, 1 хоолны халбага нунтагласан овьёосны будаа /нэвс/, 1 хоолны халбага тараг, 4-5 дусал оливын тостой хольж хутган маскийг бэлтгэнэ. Нүүрэндээ иллэг хийнгээ маскаа түрхэх бөгөөд 15 минут байлган эхлээд бүлээн, дараа нь хөргөсөн усаар угаана. Маск нь арьсны нүхийг цэвэрлэнэ, арьсны эрүүл байдлыг хангана.

Хуурай гундсан арьсанд- 1 том улаан лоолийг жижиг үрүүрээр үрнэ. Түүн дээрээ 1 хоолны халбага зөгийн бал, 2 хоолны халбага усан үзмийн шүүс болон жаахан бүлээн ус хийж хутгахад өтгөнөөрөө зөөхий шиг болно. Ингээд түүнийг нүүрэндээ түрхэн, 10-15 минут болгон хуурай хөвөн, эсвэл гар нүүрийн алчуураар арчиж цэвэрлэх ба ромашка /хамба шарилж, балжингарма/цэцгийн хандаар арчина. Маск нь арьсыг чийгшүүлж түүнийг татна.

Цэвэрлэх маск-1 том улаан лоолийн шүүсийг шахаж, дээр нь 1 хоолны халбага хивэг, эсвэл нүдсэн гурил хийж сайтар хутгана. Маскийг нүүрэндээ түрхэх ба 10-12 минутын дараа бүлээвтэр усаар угааж цэвэрлэнэ. Маск нь арьсыг маш хүчтэй цэвэрлэх үр дүнтэй бөгөөд хэрэв таны арьс мэдрэмтгий бол маскийг ашиглахгүй байх нь дээр!

 

Үс:

Тослог ихтэй үс- 3 улаан лоолийг хальснаас нь салгаж үрнэ. Ингээд нялцайсан хэсгээс нь авч зөвхөн угаасан үснийхээ уртын дагуу хуваарилан түрхэнэ. 5 минут болгоод угаана. Маск нь үсний тослогоос салгана.

 

Гар болон хөл :

Тэжээлийн маск- Луувангийн шүүс болон томатыг адил хэмжээгээр хольж, төмсний гурилыг жаахан өтгөрүүлэх маягаар нэмж хийгээд сайн хутгана. Бэлэн болсон маскийг гартаа болон хөлийн өсгийд иллэг хийх маягаар түрхэнэ. Хөлдөө оймс, гартаа бээлий өмсөх бөгөөд 20 минутын дараа эхлээд бүлээн, дараа нь хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. Маск нь зөөлрүүлэх үйлчилгээ үзүүлэхээс гадна хавагнасан хөлийн ядаргааг тайлахад тусалдаг.

 

ХУЛУУ

Маскны үр дүн: Арьсны үрэвслийн эсрэг үйлчилгээтэй_арьсан дээрх түлэгдэлт болон арьсны бижрүү /эсэргэнэ зэргийг арилгахад тустай. Хулууны маск нь ямар ч төрлийн арьсанд тохиромжтой. Агууламж : А, В, С, Е витаминууд, кальци, кали, магни агуулна.

Нүүр :

Тослог арьсанд - Түүхий хулууг жижиг нүхтэй үрүүлээр үрж түүнээсээ 1 хоолны халбагыг авч, 1ширхэг түүхий өндөгний цагаантай хольж бэлэн болсон холимогийг нүүрэндээ түрхэх бөгөөд 15 минут байлгасны дараа хөргөсөн усаар угаана. Маск нь батганы сорвийг арилгахад тустай ба нүхийг агшааж, арьсыг тослоггүй болгоно.

Хуурай гундсан арьсанд - Сүүн дотор хулууг жижиглэн хийж, өтгөн каша болтол буцалгана. Түүнээс 1 хоолны халбагыг авч,1ширхэг түүхий өндөгний шартай, мөн 1 цайны халбага зөгийн бал, жаахан бүлээн сүү хийж хутгахад маск бэлэн болно. Маскийг нүүрэндээ түрхэн 15 минут байлгаж, бүлээн усаар угаах ба энэ маскны ачаар таны арьс сайн чийгшиж зөөлрөх болно.

Мэдрэмтгий арьсанд - 2 хоолны халбага хулууны шүүсийг1ширхэг түүхий өндөгний шар, 1 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага оливын тостой холино. Мөн дээр нь овьёосны гурил жаахан нэмснээр өтгөн болно. Түүнийг нүүрэндээ түрхэж, 15 минут болгоод бүлээн усаар угаана. Маск нь арьсыг витаминжуулах бөгөөд жижиг тууралтуудыг үгүй хийх ба арьсыг чийгшүүлдэг.

 

Үс:

Цэвэрлэсэн хулууны үрийг каша /нухаш/ болтол нь жижиглэж 1:10 харьцаатайгаар буцалгаж хөргөсөн ус нэмэн сайтар хутгаж, бэлэн болсон маскийг хуйхандаа болон үсэндээ түрхэн дээрээс нь алчуур, эсвэл гар нүүрийн алчуураар бооно. 20-30 минутын дараа үсэндээ тохирсон шампуниар угаана. Энэ маск нь үсийг эрүүлжүүлж, зөөлөн торгомсог болгодог.

 

ЖИЧ: Хулуу нь бүх төрлийн арьсанд тохиромжтой ч хулууны тосыг тослог арьстай бол ашиглах хэрэггүй. Учир нь арьсны сүвийг бохирдуулж, батгашихад хүргэдэг.

 

Орчуулсан Э.Эрдэнэцэцэг /ШУТИС.ГХИ./