Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.


2016 оны тавдугаар сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун болон говийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун, говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.