2016 оны тавдугаар сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас нойтон цас, говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм, говийн бүс нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 16 -18 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 5 хэм дулаан, харьцангуй чийг 45 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.